Хар тамхины хэргийн толгойлогч Б.Халиун, Б.Хулан нарыг Монголд авчрах уу?

хар тамхи“Алтан гурвалжин” хэмээх хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис худалдаалдаг сүлжээнд нэгдэж, нутаг нэгтнүүдийнхээ амьдралаар тоглосон Баянжаргалын Хулан, Халиун хэмээх эгч, дүү хоёрыг хаа байгаа газраас нь эх оронд нь авчрахаар хуулийнхан хөөцөлдөж эхэлжээ. Учир нь, тэдний буруугаас болж, мөн тэдний хөл гар болж, хар тамхи хил дамнуулан зөөвөрлөсөн худалдсан гэх олон иргэд УМБГ-т шалгагдаж, заримынх нь хэрэг шүүх, прокурорт очсон ч шийдэгдэж чадахгүй мөрдөн байцаалтад буцаж, олон жилийн нүүрийг үзээд байгаа гэнэ.

Хар тамхины хэрэгт шүүгдэгч, сэжигтэн этгээдүүд “Бид буруугүй. Биднийг Хулан, Халиун гэх эгч, дүү хоёр хууран мэхэлж, эсвэл өндөр цалинтай ажил байна хэмээн ажлын санал тавьсан учраас бид амьдрал ахуйгаа дээшлүүлж, ахиу мөнгө олохын тулд хилийн чанадыг зорьсон. Гэтэл ийм гэмт хэрэгт холбогдчихоод байна. Бидний буруу байхгүй. Хар тамхины сүлжээний толгойлогч болчихоод байгаа тэднийг эхэлж энд авчраад дараад нь биднийг шүү, буруутга” хэмээн мэдүүлдэг гэнэ.

Эгч, дүү хоёрын балгаар харийн оронд төдийгүй эх орондоо ял эдэлж буй монголчууд цөөнгүй бий. Тэдний ямар улсад байгааг тогтоосон ч манай улсын хууль хяналтынхан гадны улс оронд мөрдөн байцаалт явуулах хуулийн заалт байхгүй, боломжгүй хэмээн өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Дашрамд дурдахад, Б.Хулан Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Х.Дамдины эхнэр бөгөөд Африкийн хар тамхины мафийн толгойлогчийн хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хүүхдийг нь төрүүлсэн бол Халиун нь ч гэсэн харын хүүхэд гаргажээ. Тэрбээр Малайзид хоригдож байгаа юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих