Сэтгэцэндээ гажуудал үүсэв үү, Нийгэмдээ юу?

гажСүүлийн үед нийгмийн амьдрал хүмүүсийн сэтгэлгээ арай л өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдах боллоо. Учир нь эрээ цээрээ алдсан садар самууныг суртчилах мэт тэдний хийж байгаа үйлдлүүд хойч залуу үедээ үлгэр дууриал болонгүй гэх баталгаа байхгүй. Нийслэл хотынхоо төв талбай эсвэл олон хөлийн газар хамаг хувцасаа тайчин шалдлах үзэгдэл гарч байна.

Саяхан л нэг шалдан хүүхэн Улаанбаатар зочид буудлын өмнүүр гэгээн цагаан өдөр гэртээ байгаа мэт аяглаж байсан бол одоо бас нэгэн гаж гэж хэлж болохуйц нэгэн залуу усан оргилуурын хажууд тайчин усанд орж байх юм.

Энэ бүгдийг харахад Монгол хүний цэвэр ичимтхий зан чанар гэж өнөөгийн энэ нийгэмд үгүй болсны гэрчлэх мэт. Эх орныхоо болоод Монгол хүний гэх тэр ариун нандин эрхэмлэх зохивол болох зүйлсийг минь энэ мэтчлэн улан доороо гишгэлэх тэдний энэ үйлдлүүдийг яалтай билээ.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих