Хүн рүү дайрсан нохойн эзэнд оноох шийтгэлийг чангатгажээ
Англи болон Уэльст хүн рүү дайрсан нохойн эзэнд оноох хариуцлагыг чангатгасан хуулийн заалт үйлчилж эхэллээ. Нохой нь хэн нэгэн рүү дайрч улмаар түүнийг үхэлд хүргэсэн бол эзэнд нь хоёр жилийн хорих ял оноодог байсныг чангатгаж 14 хүртэл жил шоронд суух ял сонсгохоор болов. Хэрэв хэн нэгнийг гэмтээж бэртээсэн бол таван жил хорих гэхчилэн шийтгэлийг чангатгасан нь төрөөд хэдхэн хонож байсан нярай, 11 сартай хүүхэд рүү нохой дайрч аминд нь хүрсэн хэрэгтэй холбоотой аж.
ӨДРИЙН ШУУДАН
URL: