Бен Аффлек булхай хэрэглэж байгаад баригджээ
Холливудын жүжигчин Бен Аффлек Лас Вегасын казинод орж тоглохдоо булхай хэрэглэсэн нь илэрч тоглолтын ширээнээс хөөгдлөө. Түүний хэтэрхий сайн тоглож буйг анзаарсан хянагчид нарийн сайн хянахад, хуулиар хориглосон аргыг ашиглаж байсан нь тогтоогджээ. Энэ үедээ тэр гурван хүүхдийнх нь ээж, хайрт эхнэр Женнифер Гарнерийнхаа хамт явсан байна. Хэдийгээр ахин суухыг хориглосон ч бусад ширээнд суух эрхтэй хэвээрээ үлдсэн юм.
Тэрбээр буудалласан “Hard Rock Hotel and Casino” нэртэй зочид буудлынхаа харьяаны мөрийтэй тоглоомын төвд тоглож байсан ба тус зочид буудлын удирдлагууд хэлэхдээ, “Бид зочиндоо хүндэтгэлтэй хандаж дахин ирж үйлчлүүлэхийг урьсан. Тэр хэзээд манай зочид буудалд ирж тоглож болно. Гэхдээ блекжек хориотой” гэжээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: