Замын цагдааг мөргөж гэмтээжээ

000(7)Ажил үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдааг мөргөж, гэмтээсэн хэрэг уржигдар орой 17:30 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан байна. Уг Замын цагдааг мөргөж гэмтээсэн 5505 УБП улсын дугаартай Ниссан Армада загварын машины тормоз барьдаггүй байснаас гадна жолооч нь “цастай байсан болохоор би замын цагдааг хараагүй” гэж мэдүүлжээ.

Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан аж. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 400 гаруй замын цагдаагийн албан хаагч байдгаас 200 орчим нь өдөр тутам гудамж, замд хяналт тавьж, зохицуулдаг. Гэтэл нийслэлд өдөрт 411 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхээр нэг албан хаагч ойролцоогоор хоёр мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянадаг юм байна.

Н.Алт

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих