Иргэндээ үйлчлэх шуурхай автомашинд уу? Эрх мэдэлтний давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд үү?

1554368_10154100144360297_6928731924996035620_n

Урьд цагт хаа сайгүй хурдлан давхих, тусгай дуут гэрэл анивчуулсан хэн нэгэн эрх мэдэлтэй эрхмүүдийн гэргийг зөөх, хүүхдийг тээвэрлэх, бусад жолооч нарт дээрэнгүй хандсан, замын хөдөлгөөний дүрмийг үл хүндэтгэсэн бусдаас илүү давуу эрх эдэлсэн тэр зүй бус явдал өдрөөс өдөрт багасч байгаа талаар өнөөдөр иргэд өөр хоорондоо жив жав хийнэ.

Хотын хөдөлгөөнд оролцох олон мянган тээврийн хэрэгслүүдийн дунд автомашин дээрээ улаан, шар, хөх өнгийн гэрэл анивчуулсан хар өнгийн хачин чамин тээврийн хэрэгслүүд хаа нэгтээ харагдах болжээ. Эрх мэдэлтнүүд энэ тусгай дуут дохио хэрэглэхээс татгалзах болсон гол шалтгаан нь Хууль зүйн сайдын 2013 оны 05 сарын 31-ний өдрийн  Дугаар А/121 “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ийг шинэчлэн баталсантай холбоотой гэнэ.

Уг журмаар чухам ямар автомашинд тусгай дуут дохио тавих эрхтэй талаар зааж өгсөн байна. Тухайлбал: Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын  болон  харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ гэж зааж өгчээ. Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий  албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болох бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа болон шуурхай дуудлагын тохиолдлоос бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглосон талаар энэ журамд журамласан юм.

Хамгийн гол заалт нь Улсын их хурал, Засгийн газрын гишүүд болон яам агентлаг, Нийслэл дүүргийн харъяа албадын дарга нарт тусгай дуут дохио тээврийн хэрэгсэлдээ тавьж хэрэглэхийг хориглосон нь маш зөв шийдвэр болсон талаар иргэд ам уралдан ярьж байна.

Харин дараах тохиолдолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах үедээ тухайн тээврийн хэрэгсэлдээ зөвхөн улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж, хэрэглэж болно гэж заасан байна. Иймд эрх мэдэлтүүд энэ эрхээсээ татгалзаж эхэлсэн нь Монгол улсад хууль журам хэрэгжиж эхэлсэний цондон гэлтэй.

1554368_10154100144360297_6928731924996035620_n 10294263_746958955356968_7905631928153180442_n 10297630_636728696409307_761124662387118206_n


URL:

Сэтгэгдэл бичих