Х.Тэмүүжингийн “нялх амраг” эмнэлэгт жаргаж, бусад хоригдлууд шоронд үхсээр байх уу

1399988358_screen-shot-2014-05-13-at-9.52.14-pmХэдхэн хормын өмнө Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Тэрээр өнгөрсөн оны 12-р сард Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар баривчлагдан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байсан билээ.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлээс авсан тодруулгаар, өнөөдөр 14 цагийн үед өмгөөлөгчөө хүлээж сууж байгаад гэнэт ухаан алдаж унаад амьсгал хураачихсан гэнэ, бодвол суурь өвчтэй байсан бололтой.

Гэтэл энэхүү эмгэнэлт явдлаас улбаалан, Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэгдээд байгаа бүсгүй ялтан хэрнээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, “тарвалзан жаргаж”  байгаа талаар зарим хүмүүс дургүйцэн ярьж эхлэв. Биеийн эрүүл мэнд сул, ахимаг насны ялтнууд эмнэлгийн тусламж хүртэлгүй хоригдож байхад, цэл залуу, эрүүл чийрэг охин эмнэлэгт хэвтэн жаргаж, ялаа эдэлж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ? Энд л гэхэд, сайдыг “сайн таньдгийн” гавьяа гарч байгаа бус уу….

Д.Мөнхөө      www.ZALUU.com


URL:

Сэтгэгдэл бичих