Газрын тосны газрын дарга асанД.Амарсайхан хорих ангид таалал төгслөө
Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17:00 цагийн орчим хорих ангийнхаа уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад таалал төгссөн гэх харамсалтай мэдээлэл гарсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн үед түүний тархиар хатгуулж байсан аж. Харин хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүнд анхны тусламж шуурхай үзүүлсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Ар гэрийнхэн нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах талаар холбогдох албаныханд удаа дараа хандаж байсан гэх нь бий.
Уг асуудлаас үүдэж иргэдийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “Нялх амраг” хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт од болж, тарвалзаж байхад яагаад энэ хүний эрүүл мэндэд анхаарсангүй вэ гэх асуудал гаргаж эхэллээ. Ямар ч байсан шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй саатуулагдаж байсан тэрээр хорих ангид амьсгал хураасан нь араасаа асуудал дагуулж нь мэдэх нь.
URL: