“Хөвсгөл Геологи” компанийг АТГ-аар шалгуулъя

-14052014-1400033012-1063759901-92УИХ-ын Хаврын чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын гол асуудал нь 2014 оны төсвийг батлахдаа төсөвт өртгийг нь өгөлгүй царцаасан барилга, обьек­туудыг хэлэлцэх юм.

Ерөн­хий сайд төсөвт өртөг нь удаа­ширсан, он дамжсан, жил бүхэн төсвөө нэмдэг атлаа бариг­дахгүй байгаа 240 гаруй обьек­тыг шалгуулж эхэлсэн бө­гөөд Аудитын байгууллага, нам эвслийн бүлгийн дарга нар 21 аймаг 360 гаруй сумдад бариг­даж байгаа барилга обьек­туудын төсөвт өртөг нь нэмэгдсэн шалтгаантай га­зар дээр нь очиж танилцсан юм. Энэ хугацаанд маш олон зөр­чил дутагдал илэрсэн бай­­даг.

Монголдоо л анх удаа гэж болохоор барилга хэмээн цаасан малгай өмсгөж байсан байшингийн хана цуурч, бие засах өрөөнийх нь плита нурж хүүхдүүдийг гэмтээх эрсдэлтэй байгаа учраас жижүүрүүд нь хүүхдүүдээ аюулд өртүүлэхгүй гэж жижүүрлэдэг болжээ.

Тухайлбал, Дорнод аймагт гэхэд л Засаг дарга нь өөрийнхөө нэр дээр гурван ком­пани байгуулж, бүгдийг нь тен­дерт өрсөлдүүлж байсан жи­шээ баримт хангалттай олон бий. Мөн мэргэжлийн ин­же­нер, машин, техник байх­гүй “цүнхтэй компани”-ийн дар­га нэг аймгийн гурван су­манд ба­рилгын тендер аваад өнөөд­рийг хүртэл барьж өгөхгүй хоёр, гурван жил болсон талаархи ба­римт материалыг өмнөх нийт­лэ­лүүдээрээ дурьдаж бай­сан билээ.

Тэгвэл энэ удаад жин­хэнэ “урт гартай” 21 айм­гийн хаана ч хүрч чаддаг, тен­дер хуваахдаа гарамгай бол­сон “Хөвсгөл Геологи” гэх компанийг онцоллоо. АТГ-аас тендерийн асуудлаар ком­паниудыг шалгаж байгаа бө­гөөд энэ компани орсон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тий­мээс сүүлийн саруудад олдсон баримтад үндэслэн “Хөвсгөл Геологи” компанийн талаар хөндлөө. АТГ-аас ч шалгахад болохгүй гэх газар алга.

 

92 дугаар сургууль нурахад бэлэн байна

Хичээлийн хуучин байрыг нь нурааж шинэ хичээлийн байр барьж байгаа компани нь ажлаа хийхгүй байгаа талаархи мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө хэвлэлээр цацагдаж эхэлснээс хойш 92 дугаар сургууль олны анхааралд орсон билээ. 2003 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар тус сургуулийн хамт олонд хичээлийн нэг байр барьж өгсөн байдаг.

Ингэснээр тус сургууль хичээлийн гурван байртай болсон ч хуучин хоёр байрыг нь 2012 оны тавдугаар сарын сүүлээр нурааж оронд нь шинэ байр барихаар болсон аж. Улмаар тухайн оны зургадугаар сард шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, аравдугаар сард нь босгож өгнө гэсэн ч дөрвөн ханыг нь босгохоос өөр ажил хийгээгүй талаар тус сургуулийн захирал Д.Октябрь хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байсан юм.

Хариуцаж байгаа инженер нь энэ зун бороо хур ихтэй байлаа, ажил урагшаа явсангүй гэх мэтээр шалтаг шалтгаан тоочсоор арайхийн 2013 онд ашиглалтад оруулж өгсөн байдаг аж. Тухайн үед гарсан мэдээллээр бол барилга дээр өдөр болгон өөр залуус ирж барилга барьж байгаа нэрээр нарлаж сууж байгаад явдаг байсан юм билээ. Энэ барилгыг “Хөвсгөл Геологи” компани барьжээ. Гэтэл назгайрч, хоёр жил дамнан баригдсан барилга нь нэг жилийн ч насгүй байсан байна.

Сүүлийн үеийн загвар шийдэлтэй, Монголдоо л анх удаа гэж болохоор барилга хэмээн цаасан малгай өмсгөж байсан байшингийн хана цуурч, бие засах өрөөнийх нь плита нурж хүүхдүүдийг гэмтээх эрсдэлтэй байгаа учраас жижүүрүүд нь хүүхдүүдээ аюулд өртүүлэхгүй гэж жижүүрлэдэг болжээ.

Яг одоо нөхцөл байдал ийм байгаа. Эцэг эхчүүд ч үүнийг хэлж байгаа юм. Хүүхдүүд ч анги танхимд суухад жиндүүхэн байдаг гэдгийг ч хэлж байна. Сургуулийнх нь захирал баригдахаасаа эхлээд асуудал дагуулсан тухайн компанийн удирдлагуудтай холбогдож хана нь цуурч, шавар шохой нь нурж эхэлсэн, цаашлаад жаахан бороо цас орохоор дээврээс нь ус гоожиж байгааг хэлэхэд тухайн компанийн инженер гэх залуу “Энэ зун дахиж засна.

Одоо энэхүү цэвэрлэх байгууламжийн асуудал удирдлагуудынх нь толгойн өвчин болсон бөгөөд дахин мөнгө авч, шинээр тоног төхөөрөмж захиалж ирүүлэн ашиглалтад өгнө гэж хугацаа алдсаар суутал дахин нэг жил гаруй хугацаанд Хөвсгөлчүүд ус цэвэрлэх байгууламжийн бэрхшээлтэй тулгарах нь ээ.

Дээврийн доторлогоонд жаахан асуудал байгаа” гэсэн хариулт өгчээ. Аргаа барсан захирал өнөөдөр хүүхдүүдийг бие засах газарт орж болохгүй гэж хорьж чадахгүй учраас “Хүүхдүүдээ плита унах аюултай тул болгоомжилно уу” гэсэн бичиг наагаад үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Түмний хүүхдүүдийн сурч хүмүүжих эрхийг боож чадахгүй ч хэзээ мөдгүй нураад ирэх вий гэсэн айдас дунд энэ сургуулийнхан өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ сургасаар байгаа юм.

Тендер хуваахад тэд үнэхээр гаршчээ

“Урт гартай” гэж онцлох болсон шалтгааныг дурьдая. Хэнтий аймгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол соёлын том ордонтой болох. Тиймээс аймгийн Засаг дарга нь хөөцөлдөж, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид өргөдөл гомдол болсоор чуулга бариулах мөнгийг төсөвт суулгуулж авсан байна. Энэ бүхэн хоёр жил гаруйн өмнө болсон асуудал. Гэтэл чуулгын барилга дээр яамнаас тендер олгохдоо толгой, хөл цээжээр нь салгаад компаниудад хуваагаад өгчихөж. Энд мөн л “Хөвсгөл Геологи” компани шалгарсан байгаа юм. Тухайн компанийн оффис Хөвсгөл аймагт байдаг. Эзэн нь ч Хөвсгөлдөө нэр бүхий бизнесмэн.

Гэтэл хаа байсан Хэнтий аймагт очиж тендер авсан гэхээр мөн ч урт гартай нөхөд гэдэг нь ойлгомжтой байна. Чуулгын барилга өнөөдөр хана, шалнаас өөр зүйлгүй балгас болж хувирсан байгаа бөгөөд тухайн компанийн инженер гэх залуу “Бидний хувьд карказ, шал, дээвэр хийх ажилтай. Түүнийгээ бараг хийгээд дуусчихсан. Одоо буцлаа” гэсэн хариулт өгч байсан юм. Үлдсэн ажлыг нь хэн хийхийг асуухад “Мэдэхгүй. Бидэнтэй ирж уулзаагүй” гэх хариулт өгөх жишээний. Ханыг доторлоход асуудал үүсэх үү, шал, дээвэр нь ямар байх вэ гээд нэг барилгын ажил хоорондоо уялдаа холбоотой байдаг атал хана, шал хоёр босгож өгсөн. Одоо мөнгөө аваад явмаар байна. Нурна уу, босгоно уу өөрсдөө мэд хэмээн аашилж байгаа нь энэ компани тендер хуваах бизнест оролцдог, түүндээ бүр гаршчихсан гэж хардах үндэслэл болоод байна. Хөвсгөл аймагтаа мөн л тендер хувааж цэвэр, бохир усны байгууламжийг хийхдээ хамгийн хуучин технологи ашигласан байгууламж дээр ганц барилга босгоод хаячихсан байгаа юм. Авсан тендерийнхээ л ажлыг гүйцэтгэсэн гэсэн үг.

Одоо энэхүү цэвэрлэх байгууламжийн асуудал удирдлагуудынх нь толгойн өвчин болсон бөгөөд дахин мөнгө авч, шинээр тоног төхөөрөмж захиалж ирүүлэн ашиглалтад өгнө гэж хугацаа алдсаар суутал дахин нэг жил гаруй хугацаанд Хөвсгөлчүүд ус цэвэрлэх байгууламжийн бэрхшээлтэй тулгарах нь ээ. Дээрх гурван жишээ л энэ компани юу хийгээд, ямар байдлаар тендерт ялаад, өмнөх алдаагаа баллуурдаж яваад байдаг юм бэ гэдгийг шалгах хангалттай үндэслэл болж чадна. Чанаргүй барилгуудыг нь хүлээж аваад явдаг хяналтын байцаагч нар нь ямар шалтгаанаар жилийн настай барилга хүлээж авдаг, аймаг дамжаад тендер авчихаад дутуу хаяад зугтаж байхад араас нь нэхэл дагал байхгүй орхиж байгаа шалтгааныг нарийн шалгах цаг нь болжээ.

“Хөвсгөл Геологи” компанийн захирал Л.Төмөрбаатар гэж хэн бэ

Хөвсгөл аймгийн Ус цэвэрлэх байгууламж

Хөвсгөлийн хүүхэд бага­чуудаас эхлээд хүн бүхэн Л.Төмөрбаатар гэж нэрийг андахгүй. Нутагтаа ч багагүй нэр хүндтэй энэ эрхмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс. Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжавын төрсөн дүү гэдгээр нь илүүтэй таних биз. Харин нутгийнхан “Хөвсгөл хүнс”, “Хөвсгөл Геологи” компанийн захирал гэдгээр нь сайн танина. Уул уурхай, геологи хайгуул, барилга, хүнс, ундаа шүүс, архи, тамхи, гурилан бүтээгдэхүүн гээд аймгийнхаа бүх бизнесийн салбарт түүний нэр яригддаг бас оролцдог. Бүр нүүрсний салбарт ч хуруугаа дүрсэн гэх юм билээ. Хөвсгөл аймгийн “Далай ээж” сонины эзэмшигч нь энэ эрхэм. Түүний “Хөвсгөл хүнс” компанитай холбоотой таагүй мэдээлэл өнгөрсөн жил хэвлэл мэдээллээр чамгүй удаан хугацаанд цацагдсан.

Хан Хэнтий чуулгын барилга. Хөвсгөл Геологи компанийн барьсан хэсэг

Учир нь “Хөвсгөл хүнс” компанийн үйлдвэрлэдэг “Далай ээж” архийг спирт найруулан хийж байсан, олон мянган ширхэг хуурамч архийг аймгийнхаа ойролцоох суманд нуух гэж байгаад баригдсан мэдээлэл гарч байсан юм. Мэдээлэлд “Л.Төмөрбаатарын менежер гэх залуу спирт найруулан 40 мянган шил “найрка” үйлдвэрлэж, түүнийгээ нууцаар ачиж Шинэ-Идэр сумын нутагт байрлах Зүүн нуурын хажууд нууцаар барьсан зориулалтын бус агуулах руу ачихаар завдаж байхдаа баригджээ.

Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд “Хөвсгөл хүнс” компанийн захирал Л.Төмөрбаатар урьдчилан хорих төв рүү ачсан ч бие нь муу гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн “Далай ээж”, “Чингүнжав” нэртэй Хөвсгөл аймгийн брэнд хэмээн нэршээд байсан архинуудыг үйлдвэрлэхгүй байгаа юм байна” гэсэн мэдээлэл цацагдаж байв. Нэг хэсэгтээ л эдгээр архинуудыг үйлдвэрлээгүй ч эргээд одоо үйлдвэрлэж эхэлсэн. Худалдааны төв, супермаркет хүртэл бай­гуулчихсан Хөвсгөлийн нэр­тэй бизнесмэний “урт гар” Монголын төрд нэмэр биш нэрмээс болсоор байх уу.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих