“Роснефть” Монголд нийлүүлдэг шатахууныхаа үнийг бууруулна

32_78fbfe4bdfac715867d58a60178ab58f3344806fГазрын тосны газар болон шатахуун нмпортлогч компаннйн удирдлагууд ОХУ-ын “Роснефтъ”, “Роснефть-MMG” компанийн төлөөлөлтэй өнгөрсөн сарын эцсээр уулзаж, шатахууны үнэ бүрдэлтийн асуудлаар хэлэлцжээ.

“Роснефть” компаниас импортоор авч байгаа шатахууны үнэ 2013 оны гуравдугаар сарын дэлхийн зах зээл дэх үнэд тулгуурласан байсан гэнэ.

Иймээс үнийн томьёоллыг талууд шинэчлэн тохирч, Сингапурын бирж дээр суурилсан үнийг мөрдөхөөр болжээ. Ингэснээр “Роснефть” компаниас манайд нийлүүлдэг шатахууны хилийн үнийг 1400 байсныг 900 ам.доллар болтол буулгахаар болжээ.

Дашрамд дуулгахад, Монголын шатахууны импортын зах зээлд “Роснефть” компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүний эзлэх хувь 2012 оны байдлаар 65 хувь байсан бол 2013 онд 34 хувь болж буурсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих