Өдөрт 20 мянган юань олдог хэцүү ажил

санаХятадын Хубей мужийн Вухан хотын оршин суугч 48 настай Си Шупин дэлхий дээр хамгийн хэцүүд тооцогдох ажил хийдэг. Тэр өдөр бүр гудамжинд зогсч, гэдэс рүүгээ цохилж, өшиглүүлдэг. Ингэснийхээ төлөө Си Шупин сард 20 мянган юань олдог байна. Си Шупин ихэвчлэн цэнгээний газар, шөнийн клубуудын үүдэнд зогсч, хажуугаар өнгөрөх халамцуу эрчүүдийг гар, хөлийнхөө чилээг гаргахыг санал болгодог байна. 2004 оноос хойш ийм ажил хийж буй Си Шупин 20 мянган юань нь амьдрад нь хүрэлцдэг ч нэг үйлчлүүлэгчид гурван удаа цохиулах тийм ч амаргүй гэдгийг нуусангүй. Эхнэр, хоёр охиноо тэжээхийн тулд ийм хүнд хүчир ажил хийдэг түүнийг энэ мэдээний дараа олон хүн ажилд урьсан гэнэ лээ.

 

Э.Төгс




URL:

Сэтгэгдэл бичих