Хадгалах хугацааг хуурамчаар бичжээ
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний 15 аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар түргэн гэмтэж мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүн тэр дундаа 400 гаруй мянган төгрөгийн хиамыг устгалд оруулсан байна.
Ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол хамгийн ноцтой зөрчил нь дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэх зэргээр хадгалалтын хугацааг хуурамчаар бичсэн байжээ.
Бараа бүтээгдэхүүний шошго шаардлага хангаагүй болон бүтээгдэхүүний буцаан татаагүй тохиолдолд аж ахуй нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй, албан тушаалтныг 30 дахин, иргэнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.
В.Бат
URL: