Пхеньяны олон улсын хаврын үзэсгэлэн яармаг болж байна

8e283073afca494395e04af2a1885bb0  Пхеньяны 17 дахь олон улсын хаврын үзэсгэлэн яармаг БНАСАУ-ын Пхеньяны хувьсгалын үзэсгэлэнгийн ордонд нээгдэж, БНАСАУ-ын Засгийн газрын ерөнхий сайдын орлогч Ким Юүнжин, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам болон Хятад улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд Лю Хүнцай нээлтийн ёслолд оролцов.

Эх сурвалжаас үзвэл, БНАСАУ, БНХАУ, Герман, Австрали, Монгол зэрэг 16 улс орон болон бүс нутгийн 300 гаруй компани үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэн худалдаанд электрон, машин механик, металлурги, барилга, тээвэр, хөнгөн аж үйлдвэр, хүнсний болон өдөр тутмын өргөн хэрэглээний 2000 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.

Пхеньяны олон улсын үзэсгэлэн худалдааг Хойд Солонгосын олон улсын үзэсгэлэнгийн байгууллагаас эрхлэн жил бүрийн хавар, намрын улиралд зохион явуулдаг бөгөөд хаврын яармаг худалдаа нь цар хэмжээгээрээ өргөн болдог байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн ажиллагаа энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.


URL:

Сэтгэгдэл бичих