Хоёр настай хүүхэд зодсон багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Хоёр настай хүүхэд зодсон 190-р цэцэрлэгийн багшид эрүү үүсгэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс энэ хэргийг шалгаж дуусчээ.
Яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ үйл явдал өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд болсон бөгөөд ангийн багш нь хоёрхон настай хүүхдийг зодож шийтгэжээ.
Тиймийн тулд тус багшийг Боловсролын тухай хуулиар “хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчин, ажлын хариуцлага алдсан” шалтгаанаар ажлаас халсан билээ.
URL: