Р.Бурмаа, Ж.Батзандан нарыг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ

0d8effb45f886988big Ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн хугацаа нь дуусгавар болж зарим гишүүдийг нь чөлөөлсөн байна.

Тодруулбал, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, “Нээлттэй нийгэм форум”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, “Нирум фильм” студийн захирал Р.Батсайхан, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын Г.Даваахүү, “Зориг сан”-гаас Б.Гэрэлмаа, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ж.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн НШУС-ийн багш Д.Сүхбаатар, “Нээлттэй нийгэм форум”-ын зөвлөх Г.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, “25 дугаар суваг” телевизийн А.Баатархуяг, МХАҮТ-ын Ц.Энхцэнгэл, “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв”-ийн тэргүүн М.Ичинноров, “Нэг ардчилал клуб”-ын Т.Хасбаатар, “Ардчилал сан”-гийн Г.Байгальмаа нарыг  Ерөнхийлөгч 2009 онд томилсон байна.

Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон хяналт тавих гишүүд өнгөрсөн хугацаанд ихэнх нь улс төрийн болон төрийн жинхэнэ албанд томилогдож, зарим гишүүдийн хугацаа нь дуусгавар болсон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Барилга хот байгуулалтын сайд Г.Байгальмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл тэргүүтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих