Ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь «тэнгэрт цойллоо»

монгол банкМонгол банкнаас нэрлэсэн албан ханшаар ам.доллар өчигдрийн байдлаар 1808.9 төгрөг байсан. Ам.долларын ханш өнгөрсөн оноос бага багаар өсч байсан ч сүүлийн саруудад улам бүр өссөөр байна. Төв банкны  нэрлэсэн ханш  ийм өндөр байхад арилжааны банк болон “Найман шарга” захын ханш түүнээс өндөр байх нь дамжиггүй. Ченжүүд “Ханшийн чангаралт улирлын шинж чанартай. Хаврын энэ үед ам.долларын эрэлт нэмэгддэг байна. Түүнчлэн нийт валютын эрэлтийн 60 гаруй хувь нь зөвхөн хавар л үүсдэг. Тиймээс эрэлт нэмэгдэхээр ханш өсөх нь дамжиггүй шуү дээ” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Харин Монголбанкны зүгээс ханшийн энэхүү хөдөлгөөнийг “түр зуурынх” хэмээн харж байгаа аж. Учир нь ам.долларын ханшийн чангаралттай холбоотойгоор гадаад худалдааны нөхцөл байдал сайжирсан нь цаашдаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих