Дунд шатныхнхыг «ховлов»

2Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудаыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар болон Ж.Батсуурь, С.Ганбаатар нарын гишүүд өчигдөр бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчидтэй уулзжээ.
Хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд “УИХ, Засгийн газраас зөв шийдвэрүүд гарч байгаа хэдий ч яам, агентлаг хэрэгжүүлэх түвшиндээ төдийлөн сайн ажиллахгүй, хүнд суртал гаргасаар байна хэмээн “ховлов”.

Мөн нийгмийн даатгал болон   НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй, уян хатан болгохгүй бол хувийн хэвшлийнхэнд цалин нэмнэ гэдэг маш хүндрэлтэй асуудал болоод байгааг дуулгасан байна. Түүнчлэн төрийн албаны 200 гаруй мянган хүн л төрийн дэмжлэг тусламжийг хүртэж, харин жирийн гуталчин, талх баригч, инженер хүмүүст ямар нэгэн дэмжлэг, төрийн бодлого хүрдэггүй тухай . УИХ-ын гишүүдэд хэлж байв.


URL:

Сэтгэгдэл бичих