Утаат тамхиар “танхайрсан” Д.Эрдэнэбат гишүүнийг 3 саяар торгоно

527-1381373269uneУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцыг хүссэн албан бичгийг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.Тодруулбал Д.Эрдэнэбат гишүүнийг Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр өрөөндөө тамхи татдаг тухайгаа хэлсэнтэй нь холбогдуулан ийнхүү шалгуулахаар болсон юм.

Тэрээр Тамхины хяналтын тухай хуулийн Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн байна. Тиймээс түүнийг хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгох ёстойг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Гэхдээ Д.Эрдэнэбат гишүүнээс илүүтэйгээр Төрийн ордонд тамхи татуулаад байгаа Төрийн үйлчилгээний газартай илүү хариуцлага тооцох магадлалтай аж.

6ee7f70e6a9b477doriginal

URL:

Сэтгэгдэл бичих