Бүсгүйчүүдээр овоо тахисан манъяк алуурчинг баривчилжээ


Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр хотын зүүн хойд зах орчим Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 орчим метр зайд орших Шар хад уулан дээр 20-25 насны  хоёр эмэгтэйг онц  хэрцгийгээр хөнөөж, хэдэн хэсэг хувааж мөчилсөн  цогцосыг нь овооны чулуунд дор булж орхисон аймшигт хэрэг гарсан.

 Овоо шүтээнээ тахидаг Монгол хүний үйлдсэн хэрэг гэхэд сэтгэл сэртхийж чихэндээ итгэж ядах энэ хэрэг  БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо гарсан бөгөөд уулын орой дээрээс толгойгүй нэг, хэн болох нь танигдахгүй болсон  нэг цогцос, нийт хоёр эмэгтэйн цогцос олдсон гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажилласан байна.  Улмаар  хэн болох нь танигдахааргүй байсан цогцосны гар, хөлийг  ойр орчмоос олжээ.

Цагдаагийн байгууллага  шуурхай ажиллаж  талийгаачийн толгойг айлын хашаанаас олсон бөгөөд  сэжигтэн этгээдүүдийг ч мөн баривчилжээ.  Сэжигтнүүд  талийгаач бүсгүйчүүдтэй  цэнгээний газар танилцсан  гэх мэдээлэл байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих