Монголд юу болоод байгааг ҮҮНИЙГ уншаад ойлгоорой!


Монголд юу болоод байгааг ҮҮНИЙГ уншаад ойлгоорой! Цааш нь сайн дамжуулаарай! Нөхдөө, залуусаа ухаалаг сэрэмжтэй байхтүн!

Монгол залуусаа! Ухаалаг, сэрэмжтэй, мэдрэмжтэй, оюунлаг, эв нэгдэлтэй, эх оронч байхтүн!

1945 онд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан хожим нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Аллен Далласын 1945 онд хэлсэн үгнээс:
Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.
Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно.

Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг тухайн орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх, түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.

Тухайлбал утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажим аажмаар зайлуулж , уран бүтээлчдийг төсөөрүүлэн, тэдний ард олны гүнд болж байгаа үйл явцыг шинжиж үздэг…дүрслэн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй.

Утга зохиол, театр, кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрсэлдэг, өргөмжилдөг байх болно.
Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртахуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг *урлан бүтээгчид*-ийг бүхий талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй.
Төрийн удирдлагад бид эмх замбараагүй, учир нь үл олдох байдлыг бий болгоно.

Бид түшмэдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой.

Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд хэрэггүй болж, өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна.

Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал, нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусан айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндэсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа Оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт энэ бүхнийг бид маш чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулна.

Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.

Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.
Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно.

Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно.
Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана…Ингээд тэд боолын боол эргүү мал болно…Тэднийг мал шиг хаашаа ч тууж, бас хүссэнээрээ хуурч дарлаж болно…

Genghis Khan (Chinggis Khaan)
Genghis Khan (Chinggis Khaan)

Эх сурвалж: www.tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих