Сахалтай эмэгтэй “Eurovision”-д түрүүллээ
Европын дуу хөгжмийн хамгийн том наадам “Eurovision”-д оролцоно гэдэг том амжилт, түрүүлнэ гэдэг бүүр том амжилт. Энэ удаагийн тэмцээний эхнээс л хүмүүсийн анхаарлаг гадаад төрх болон өвөрмөц дуу хоолойгоор татаж байсан “сахалтай эмэгтэй” нэрээр илүү танигдсан Австрийн дуучин Кончита Вурст түрүүллээ.
Судалгаагаар энэ оны “Eurovision” тэмцээнийг 45 орны 180 сая гаруй хүн телевизээр үзсэн бөгөөд “сахалтай эмэгтэй” үзэгчдээс хамгийн олон санал авчээ. Кончита Вурст урьд нь Томас Нойвирт хэмээх эрэгтэй хүн байсан бөгөөд хүйсээ солиулах мэс засал хийлгэж эмэгтэй болжээ. Гэсэн ч түүний өтгөн хууз сахал нь үлдсэн бөгөөд үүгээрээ “сахалтай эмэгтэй” хэмээх нэрийг дэлхйи нийтээс аваад байгаа юм.
Э.Төгс
URL: