ЗОХИОЛЧ С.БУЯННЭМЭХ ЦААЗЛУУЛАХААСАА АЛЬ ЭРТ БУРХАНЫ ОРОНД ОЧСОН ТҮҮХТЭЙ

С.БуяннэмэхГовь түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1902 онд С.Буяннэмэх төржээ. Есөн настайдаа нь түүнийг өвөрлөгч нутгийн Жирмийн чуулганы Тогтох тайж үрчлэн авч, гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болгосон байдаг. Дараа нь Өөртөө засах орны дунд сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж С.Буяннэмэх боловсролоо ахиулсан юм. Мөн манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг болж, үндэсний хөгжим гаргууд сурсан тухай их зохиолчтой ойр байсан хүмүүс ярьдаг.
Зохиолч С.Буяннэмэх хувьсгалчдын нууц бүлгэм байгуулагдах үеэс тэдний үйл хэргийг дэмжин улмаар нууц бүлгэмийн идэвхтэй гишүүн болж, Монгол ардын намд элссэн байна. 1922 онд хуралдсан анхдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзсан байдаг. 1924-1926 онд Өвөр Монголд очиж, Дотоод Монголын ардын сэтгүүлийг эрхлэн гаргаж тэнд бас л хувьсгалын хэрэгт оролцоод амжсан. Дараа нь Буриадад уригдан Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажиллаж, “Уран үгсийн чимэг” гэдэг эмхэтгэл болон бусад хэвлэлийн ажилд оролцож, “Алсыг зорьсон алтан загас” үлгэр-тууж, олон арван нийтлэл, өгүүллэг, шүлэг бичжээ.
1928 онд байгуулагдсан зохиолчдын дугуйланд идэвхтэй оролцож, “Уран үгсийн чуулган” хэмээх анхны эмхэтгэл гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1922 онд Д.Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд Ойрхи цагийн товч түүх буюу Сандо амбан хэмээх өөрийн жүжгийг анх удаа тайзнаа тоглуулж байжээ. Тэрбээр 1928 оноос эхлэн ХЗЭ-ийн Төв Хороо, Хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга болон Ардын үндэсний эрх, Үнэн сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцаж байжээ.
Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргапжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн сапбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл. сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байв. Төр, засаг С.Буяннэмэхийн уран бүтээл, ажил хөдөлмөрийг үнэлж 1935 онд Улсын гавьяат алдарт уран зохиолч хэмээх цолоор шагнаж байжээ.
Гэвч С.Буяннэмэхэд 1936 оны хаврын тэргүүн сарын тэр хүйтэн шөнө улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн юм. Гэхдээ С.Буяннэмэх бол До яам, орос сургагчийн гар шүүс болж, бууны сумны бай болоогүй бөгөөд гэрээс нь баривчлан гарах үед л сүнс нь явсан бололтой. Цаазлуулахаар машин дээр олон гэмгүй хүний дунд хүлээтэй явахдаа их зохиолчийн зүрх нь хаагдаж амьсгал хураасан түүхийг ар гэрийнхэн нь ярьдаг юм билээ. Өнөөдөр С.Буяннэмэх зохиолчийн ар гэрийнхэн цугаараа “Зохиолч Буяннэмэх” овгийг авчээ. Түүнийг, 1962 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор цагаатгасан түүхтэй.
ХОРИОТОЙ СОНИН

URL:

Сэтгэгдэл бичих