Оросын дэлгэцийн од Нагиев ба Самохина нарын амрагийн явдал

35644_61393

Одоогоос жилийн өмнө Оросын киноны сайхан бүсгүйчүүдийн нэг хорвоог орхисон билээ.

Анна САМОХИНА нь 2010.02.08-ны өдөр 47 насандаа хорт хавдараар нас барсан. Тэрээр амьдралдаа хоёр удаа албан ёсоор гэрлэсэн бөгөөд дурлалт амрагууд нь ч олон байв. Эрчүүдэд түүний торомгор цэнхэр нүднийх нь ялдам харцанд өөрийн эрхгүй татагддаг байв. Тэдгээр эрчүүдээс Дмитрий НАГИЕВ л дурлалт бүсгүйдээ хамгийн чухал үгээ хэлж амжаагүйдээ одоо ч гэсэн харамсдаг ажээ. Тухайн үедээ Питерийн «Модерн» радиогийн хөтлөгч байсан Дмитрий Нагиев тэр хоёрт чөлөөтэй дурлалцах боломж тун бага байв. Аннагийн тухайд хоёрдахь нөхөр Дмитрий Коноровтай гэрлээд тайз дэлгэцээ орхиод байсан. Харин тэр нөхрийнхөө бизнест гүн оролцох болсон бөгөөд Аннагийн ачаар «Граф Суворов» болон «Поручик Ржевский» зэрэг ресторан нь цэцэглэж байсан гэхэд болно. Харин тэнд нь Нагиев үйлчлүүлэх дуртай байжээ.

Нагиев: “-Би Аннаг анх 1994 онд гэр бүлийн хосуудыг оролцуулдаг нэвтрүүлгийн хөтлөгч байхад нь харсан. Би эхнэр Алиса Шертэй тэр нэвтрүүлэгт нь оролцон түрүүлж шагнуулсан юм. Гэхдээ биднийг хувь заяа холбоно гэж би бодоогүй шүү”.

Тэр явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсөний дараа Самохина өөрөө Нагиев рүү утасдаж нэгэн төсөл дээр хамтран ажиллахыг санал болгожээ.

Нагиев: “-Тэр цомгоо гаргахыг хүсэж байсан. Би нэг муу нэр хүнд нь унаж байсан шахуу радиогийн ди жэй л байлаа шүү дээ. Харин Анна бурхан мэт жүжигчин бүсгүй байв. Бид хэд хэдэн дуу хамтран хийсэн. Тэдгээрээс гурав нь хит болж билээ. Олон цагаар студид хамт ажиллаж эхлэхэд бидний хооронд ямар нэгэн энгийн биш харьцаа үүсэж байсан л даа. Гэхдээ бид бие сэтгэлээ их барьж хичээсэн. Ингэх нь хүнд байлаа”.

Цомгоо гаргасны дараагаас Самохина, Нагиев хоёр цэнгээний газар, клубүүдээр ажиллаж эхлэв. Тэдний дотно улам гүнзгийрч эхэлжээ.

Нагиев: “-Би хамтдаа аялан тоглолтоо хийж, мөнгө ч олж бас хайрлан дурлалцаж байсан”.

-Та хоёрын дотно харьцаанд эхнэр чинь хэрхэн хандаж байсан бол?

-Амьдрал надад ухаалаг эхнэр хайрласан юм аа.

-Анна та хоёр яагаад хөндийрсөн юм бэ?

-Хувь заяа гэх үү дээ. Анна надаас эгчмид. Тэгээд ч би гэр бүлээ орхиж чадаагүй юм. Муу эр ч гэх юм уу. Гэртээ харихаараа л Аннаг мартах хэрэгтэй байдаг байлаа.

Хагацахыг хүсээгүй…

Тэр хоёр Аннагийн үхлээс нэлээн хэдэн долоо хоногийн өмнө дахин уулзжээ. Жүжигчин бүсгүй Нагиевийн кино зургийн талбай дээр ирсэн байна. Анна өөрийн эдгэшгүй өвчний талаар юу ч хэлэхийг хүсээгүй аж. Гэвч бүсгүй маш их царай алдан, ядарсан шинжтэй байв.

Нагиев: “-Энэ бол 2009.11 сарын нэгэн өдөр байсан. Би Ольга Субботинагийн “Зугт” киноны зураг авалтанд оролцож байв. Над дээр нэг эмэгтэй уулзах гэж ирлээ гэв. Гарлаа… Өмнө минь миний үнэн зүрхнээсээ хайртай, хамгийн үнэт эрдэнэ болсон бүсгүй зогсож байлаа. Бид тэврэлдэн мэндлээд ярилцсан. Гэтэл хэдхэн сарын дараа тэр минь байхгүй болцон. Хэрвээ би Аннагаа үхэхийг мэдэж байсан бол тийм маягтай уулзахгүй л байсан шүү дээ. Харин тэр минь надтай хагацах гэж ирсэн юм билээ. Би түүндээ маш их хайртай байв”.

-Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол та түүндээ юу гэж хэлэх байсан бол? Тэр мөчид…

-Тэр надад ямар харагдаж байсан нь огт хамаагүй. Гол нь тэр амьд байж ганцаараа биш шүү гэдгийг л мэдэх ёстой байсан даа. Би түүнийг эмнэлэгт хэвтэж байхад очихыг хүсэхэд зөвшөөрөөгүй. Дэргэдээ байлгамааргүй байна гэсэн. Очиход намайг оруулаагүй. Эмчилгээгээ даагаагүй л дээ.

Нагиев оршуулах ёслол дээр нь ирээгүй. Тэр гадаадад байжээ…

Нагиев: “-Надад Аннаг нас барлаа гэж утсаар хэлсэн. Би гадаадад байсан нь асуудал биш. Би нисэж очоод түүнийгээ үхсэн байхыг харахыг хүсээгүй юм. Түүнээс биш би очиж эцсийн замд нь үдэн хагацах ёстой гэдгийг мэдэж байлгүй яахав. Гэхдээ тэгмээргүй байсан. Жаахан уусан даа…

Александр Сластиний хувьд Аннатай гурван удаа гэрлэсэн. Гэхдээ кинонд л доо… Самохинаг “Иф цайзын хоригдол” кинонд Мерседесийн дүрд тоглож байх үеэс тэд бие биенээ таних болсон. Харин тухайн үед Анна жүжигчин Арнис Лицитистэй халуухан дурлалын роман үүсгээд байсан аж. Энэ талаар бүсгүйн зүгээс сэтгүүлчдэд нэг ч удаа ам алдаж байсангүй.

Сластин: “-Анна бол хэзээ ч эрчүүдийн анхаарлын гадна байгаагүй. Тэр бол тэр чигээрээ хайр дурлалтан. Нөхөр Саша нь үүнийг тэвчин, даван туулсан юм шүү”

Арнис, Анна хоёр үл ойлголцол дунд байж. Хэзээ ч нээлттэй, чөлөөтэй харьцаж чаддаггүй байжээ. Анна гэр бүлтэй байв. Удалгүй Анна нөхөр Сашагаасаа саллаа. Гэхдээ анхны нөхөр нь түүнд найдвартай “дэгээ” үлдээсэн гэдэг.

Сластин: “-Тэднийг Сашагийн охин нь л холбож байсан. Салсаныхаа дараа тэд найз нөхдийн холбоогоо таслаагүй. Сашагийн хувьд эхнэр Светагийнхаа хамт  Аннаг амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл эргэж тойрон, халамжилж байв. Харин Аннагийн хоёрдахь нөхөр бизнесмен Дмитрий Коноров бол огт өөр хүн. Тэр Аннаг урлагаас нь хөндийрүүлсэн. Энэ нь л үхэлд хүргэсэн дээ”.

-Таныхаар Аннагийн насан туршийн хайр нь хэн бэ?

-Энэ хүнд асуулт байна. Дмитрий бол биш.

-Та оршуулган дээр нь яагаад очоогүй вэ?

-Би одоо ч гэсэн шарил дээр нь очоогүй байгаа. Аннагийн үхлийн өмнө би нэг зүүд зүүдэлсэн. Тэр миний гар дээр хэвтэж байлаа. Жаахан охин… Би бүүвэйлж байх юм. Харин нөхөр Саша нь дэргэж сууж байв. Би тэгсэн Сашад “-Чиний Анна яасан хөөрхөн юм бэ?” гэж хэлсэн. Маргааш нь өглөө нь би Аннад утасдаад зүүдээ хэлэв. Тэгсэн сашад хэлсэн чинь юу ч хариулаагүй бодвол дэргэд нь эхнэр нь байсан байх л даа. Хэсэг хугацаа өнгөрлөө. Зул сарын баяраар Саша над руу залгаад: “-Чиний зүүд ямар совинтой юм бэ? Анна хүнд өвчин тусжээ” гэв. Яг түүнийг оршуулж байх өдөр нь би хүнд өвдлөө. Харин долоо хоногийн дараа тэр оршуулгын газарт би зураг авалтанд орсон. Тэгсэн тэнд маш их цас орсон байсан тул би түүний шарил дээр очих боломжгүй байсан юм. Бурхан намайг тийшээ битгий оч гээд байгаа бололтой. Намайг тэвчихгүй байх гэж бодсон байх л даа.

Александр САМОХИН /жүжигчин бүсгүйн анхны нөхөр/: Тэрээр экс эхнэрийнхээ өмнөх амрагуудын талаар мэдээд: “-Би Аннаг Лицитистэй болздог байсныг мэдсэн. Энэ нь бидний хамтын амьдралын сүүлийн жилүүдэд болсон явдал юм билээ. Тухайн үед бид маш их аялан тоглож байлаа. Улсын нэг захаас нөгөө зах руу… Зургаан сараар… Жилээр… Надад ч түүнийг хуурах тохиолдол байсаан. Бид яагаад салсан гэж үү? Миний олж байсан мөнгө амьдралд минь хангалтгүй байсан юм аа. Ингээд л тэр өөр амраг сонгосон. Аан Дмитрий Нагиевийн хувьд бол миний асуудал биш. Тэр бол хоёрдахь нөхрийнх нь толгойны өвчин байсан даа” хэмээн ярьжээ.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих