АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ МАШ НУУЦ БАЙДАЛД “ЧАНАР”-АА АВЛАА
Бөөгөөр бөөстөөд, Христээр хуурстаад дуусч байгаа энэ цаг үед төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл чанараа авч, удган, зайран болох нь нэмэгдэв. Уг нь бөөгийн зан үйл гэдэг нь цэвэр мухар сүсэг дээр тогтдог. Мухар сүсэг буюу “Анамист” үзэл уг нь аль хүй нэгдлийн нийгэмд түр үзэгдээд, христ, будда, ислам, хиндус шашин хүчээ аван дэлгэрсэн дундад зууны үеэс дэлхийн ихэнх улс гүрнүүдэд устсан байдаг. Төв Африкийн бөглүү нутаг, Амозонкийн зэрлэгүүд л өнөөдөр Анамист буюу орчуулбал араатан зан үйлийг шүтэж үлджээ.
Үүний дээр Монгол улсыг нэмж байгаа нь техник технологийн эрин цаг үед тун ч харамсалтай санагдаж байна. Бүр Хөгжлийн яам хариуцсан сайд Н.Батбаяр нь бөө болж дүвчигнээд Америкт гал гаргаж, утаа манан тавьж, дөрвөн одтой буудлыг түймэрдэх шахсан гашуун түүх ч бий. Урлаг соёлын одууд нь хүртэл бөө удган болоод дуусав. УИХ-ын 76 гишүүнээс чанараа авч бөө болсон 8 түшээ байдаг тухай сонсоод инээд хүрч байлаа. Өнөөдөр хэн нэгнийг бөө удган болгох нь сүлжээний бизнес болтлоо хөгжжээ. Ямар сайндаа айл болгонд нэг бөө, нэг сүлжээний наймаачин байдаг гэх яриа гарч байх билээ. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хүртэл эхнээсээ бөө болж, ангийн багш нь түшээг нь хийж яваа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан. Өөрсдийгөө зайран гээд байгаа нөхөд дээд хүч, тэнгэртэй харьцаж, бидний заяа төөргийг асууж өгдөг. Нэг үгээр бурхан тэнгэр, хүмүүсийг холбож өгдөг байгалиас заяасан шидтэнүүд гэнэ.
Ийм үлгэрийн зүйлд монголчуудын нэжгээд хэсэг нь итгэж суугаа нь нэгт боловсролын түвшин сул, хоёрт уламжлалт шашин хийгээд бурханы талаар ямар ч ойлголтгүй байгаагийн жишээ гэхээс өөр юу гэхэв. Сүүлдээ МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “чанар”-аа авч, томоохон зайранд шавь орсон тухай цагаан ордноор нэг шуугиж байна. “Чанар”-аа авсан хүн тун удахгүй бөөгийн ёслол үйлдэх ёстой бөгөөд түүний “түшээ”-гээр П.Цагаан зөвлөх нь сонгогдож магадгүй юм байх. Саяхан Ц.Элбэгээ өндөр уулын оргилд гараад “Атаа таван тэнгэр” хэмээн гараа алдлан залбирчээ. Ерөнхийлөгч урьд өмнө огт ийм залбирал хэлж байсангүй нь мөнөөх сэжгийг баталжээ.
ХОРИОТОЙ СОНИН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол минь яанадаа бөө гэдэг чөтгөрийн ажилд дарлуулж дууслаа.