Багахангай дүүргийн АН-ынхан маргааш мод тарина
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн тавдугаар сард “Мод тарих үндэсний өдөр” өдөрлөг хийх болсон билээ. Энэ өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотынхоо хүрээлэн буй орчинд анхаарал тавих, хайрлаж хамгаалах, нийслэл болон дүүргийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, Улаанбаатарчуудын амралт, зугаалга,чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг бий болгох, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэх зорилготойгоор олон аж ахуйн нэгж байгууллагууд, ард олны оролцоотойгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү буянлаг арга хэмжээтэй холбогдуулан, Э.Галбадрал даргатай Багахангайн АН-ын хороо Нийслэлийн наран ургах зүгийн дүүргийнхээ тохижилтонд зориулан, маргааш 500 ширхэг мод тарих аж. Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр тодорхойлсон ба тус дүүргийн АН-ын хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанууд нь уг зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй юм.
С.Мөрөн
URL: