Л.Гансүх нь оргон зайлаагүй гэв
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэвлэл мэдээллээр ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг Монголоос оргон зайлсан хэмээн мэдэгдэж бичиж эхэлсэн.
Харин үүнд хариулт болгож өнөөдөр ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын нэгдсэн чуулган дээр албан ёсны мэдэгдэл хийлээ. Түүний хэлснээр Л.Гансүх нь оргон зайлаагүй харин гадаадад эмчилгээ хийлгэж байгаа тэрээр ирээд мэдэгдэл хийнэ эсвэл өнөөдөр ч болно хэмээсэн байна.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Намайг Ерөнхий сайд болсноос хойш АТГ үнэхээр ажил хийлгэхгүй байна. Одоо бүр намайг оролдож дуусаад миний эргэн тойрны хүмүүсээр оролдож эхэллээ. Өмнө нь ч гэсэн баруун аймгуудад битүү захуудыг ашиглалтад оруулж дуусмагц миний зөвлөх Д.Батмөнхийг АТГ-аас танил компанидаа тендер өгсөн гээд шалгаж эхэлсэн. АТГ хүн болгоныг аваачиж шоронд хийж хориод худалдаж авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр хүнийг буруутай мэтээр гүтгэдэг болсон байна” гэж хэллээ.
Учир нь Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэнийг хохироосон гэж АТГ-аас шалгахаар болсныг нь мэдээд Монголоос зугтжээ гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Чой
URL: