Түүхэн дэх хамгийн лут хулгайчийг барив
АНУ-ын Цагаачлалын албаныхан Гватемалын ойролцоох Флорида мужийн Белизээс нэгэн хил зөрчигчийг илрүүлсэн байна. Гэтэл тэр нь хоёр жилийн турш оргон зугтаж байсан домогт гэж болохоор алтны хулгайч байвсан аж. Раонал Валдез Валхуэрдисийг Флорида мужийн түүхэнд гарсан “Хамгийн лут алтны хулгайч” гэж олон улсын хэвлэл мэдээлж байсан юм.
Цагаачлалын албаныхны тайлбарлаж буйгаар алдарт хулгайч хил давахаар бутан дунд мөлхөж явсан гэнэ. Тэрбээр хоёр жилийн өмнө хоёр цүнх дүүрэн 45 кг алттай этгээдийг хулгайлж, барьцаалан алтыг нь дээрэмдэж байсан юм байна. Хохирогч Жорж Виллегасын гэр бүл Боливт төвтэй алтны экспортын Күри Васи компанийг эзэмшдэг бөгөөд 2012 оны аравдугаар сард ажилдаа очихоор хоёр цүнх дүүрэн алтан гулдмай барьсаар гэрээсээ гараад явж байгаад дээрэмдүүлсэн юм.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 45 кг алт нь 2.6 сая ам.доллартай тэнцдэг юм байна.
URL: