Хариуцлагагүй төрийн гээгдсэн иргэд
Төрийн түшээд маань хийх зүйл нь олдохгүй байна уу, Эсвэл зүгээр л хийж байгаа дүр үзүүлэх гээд байна уу? гэдгийг ойлгоход бэрх болсон гэж хэлж болохоор боллоо.Уул нь улс орны эдийн засаг унасан, ард түмний амьдралын түвшин өдөр өдрөөр дордож байгааг хэн хүнгүй л хэлж санаалж ярьж байна. Гэвч энэ тухай эрхэм төрийн эрх баригч түшээд минь чихээ бөглөчихээд л хэрэгтэй хэрэггүй зүйлд санаа уралдуулж суугаа нь үнэхээр өрөвдөлтэй.
Яагаад ингэж хэлэх болов хэмээн гайхаж болох УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш юу хийж амжуулав ямар амжилттай зүйлд хүрэв үү гээд л тэднээс асуухад хангалттай. Харин тэдний хийсэн зүйл бол “давхар дээл тайлах тайлахгүй, Х.Тэмүүжин сайдыг огцруулах эс огцруулах. мөн тамхины хууль мэтхэнээр хязгаарлагдсан гэж болохоор. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онгойлон гаргаж буй энэхэн учир нь олдохгүй тэнэглэлээрээ өөрсдийнхөө нэр хүндийг хөөцөлдөөд л. Гэтэл тэдний төрийн толгойд суух тоотой хоног сар өдрөөр хоргодсоор байгаа гэдгийг санах болоогүй л бололтой.
Сонгууль дөхөх үеэр л гэнэт нойрноосоо сэрсэн мэт зөөлөн сандлаасаа үсрэн босож нойр хоолоо мартан нэг л их ард иргэдээ боддог хүмүүс болцгоох тэдний хөөрхийлөлтэй өрөвдөлтэй санаанууд, зарим нь бараг л зүүдэлж байгаа мэт бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан зүйл амлаж орхино. Харин бүхэнд нь ядарсан түмэн ёстой л толгойгоо 360 градус эргэтэл угаалгаж орхино. За даа зарим нэг мэдээж ойлгомжтой хүний төлөө өгөхгүй гэж санах ч өнөө л “Дулмаагаа Долгороор солих”-ын үлгэр болох гээд л гачлантай.
Харин энэ бүхэнд дасал болсон ард түмнийхээ толгойг олгой болтол угааж сурсан эрхэмүүдийн хувьд амьдрал ахуй нь үргэлж сайхан харагдаж дээрээс нь доогтой нь харж суудаг биз ээ.
Гэтэл “Хариуцлагагүй төрийн гээгдсэн иргэд” хэмээн Монголын ард түмнийг хэлэхээр болсон иргэдийг ченж хэмээх мөнгө угаагч нарын санааны зоргоор нэмэгдэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд дарангуйлагдсаар л…
Харин энэ бүхний хажуугаар зүгээр л ард иргэдийнхээ амьдралын хүнд нөхцөл байдлыг даапаалах мэт дээдсүүд олон арван үг үйлдэл унагасаар байгаа. Өчигдөр гэхэд ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийж ярьж буй асуудал. Хэн ч бодсон ойлгомжтой.
Тэрхүү “Могул” хэмээх улсын бренд болгох зорилго “Ухаалаг гар утас”-ыг үйлдвэрлэгчдийг PR хийж суугаа нь өнөөдрийн нөхцөлд тохирох эсэхийг бодох л хэрэгтэй. Эерэгээр бодоод үзэхэд өөрийн улсын бренд бүтээгдэхүүнийг бий болгох гэсэн түүний чинь зорилго гэж ойлгож болох ч нийгэм ард иргэдийнхээ амьдрал ахуйг эргэн харж эдийн засаг болоод энэхүү хурдастай өсөж байгаа ноён ам.долларын өсөлтийг барьж тогтоох арга замаа хайвал арай л амьдралд ойр бас ирэх сонгуулиар төрдөө гарч ирэх боломж төдий чинээ нэмэгдэх боломж нэмэгдэх болох биш үү!
ЧОЙ /BOLOD.MN/
URL: