“Женко” Х.Баттулгын “баруун гар” Б.Батзаяа, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх нар АТГ-т шалгагдаж эхэлсэн үү?

12121212

АН-ын  лидерүүдийг АТГ шалгаж эхлээд байна.
Гэхдээ ихэвчлэн тус намын удирдлагууд, тэдний ойр дотныхон байгаа нь ихээхэн сонирхол татаж буй юм.

Х.Баттулгын “баруун гар” гэгддэг “Монголын төмөр зам” компаний захирал асан, Зам тээврийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Батзаяаг стандартын шаардлага хангахгүй зүтгүүрүүдийг өндөр үнээр авсан хэргээр АТГ шалгаж магадгүй тухай эх сурвалжууд өгүүлж байсан билээ.

Тэгвэл Оюу Толгойн гэрээ хийх үед Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдаар ажиллаж байсан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ шалгаж эхэлжээ.

Тодруулбал тэрээр Ерөнхий сайдын  санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа   тендер зарлалгүйгээр өөрийн төрсөн охин Г.Цэрэнжагзаны “Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн байна.
Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Л.Гансүх түүний хэргийг шалгаж эхэлмэгц Монгол улсаас гарч явсан бөгөөд одоог хүртэл сураггүй байгаа аж.

М.Ариунаа sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих