МАШИНЫХАА ЦОНХООР ХОГ ШИДЭГСДИЙГ ЯАНА ВЭ

цц4Хотын соёл гэхээр нэг л их том юм бодоод байх шиг. Тийм биш шүү дээ. Бид гудамжинд уусан ундааныхаа савыг, идсэн чихрийнхээ цаасыг, зажилсан бохио хаяхгүй байхад л, шүлс нус цэрээ хаа сайгүй нийхгүй байхад л, гарцаар зам хөндлөн гараад сурчихсан байхад л бараг болчих гээд байгаа юм биш үү, жаахан дэгсдүүлээд хэлчихэд.

Хувь хүн бүхэн дор дороо жаахан хичээхэд л болох юм шүү дээ, уг нь. Гудамжаар нэг нус цэрээ нийгсэд, машиныхаа цонхоор татсан тамхиныхаа иш, хог цаас шидэгсдийг яана вэ, эдгээр хүмүүст хэрхэн хотын соёлыг ойлгуулах вэ, тэднийг яаж багахан ч гэсэн харилцааны соёлд суралцуулах вэ. Жаахан ч гэсэн ухамсартай, дэг журамтай байхсан даа. Яалтай ч билээ, энэ хэнэггүй, дураараа
дургигч, машины урдуур, хойгуур дохио энэ тэрээ ч өгөлгүй, дүрэм эөрчин дайран орж ирэгч знэ жолооч нарыг. Тэгж яваагаа гайхуулан өөрийгөө “ур чадвартай” жолооч гэх. Дүрмээрээ явж буй жолооч нарыг “эамын бөглөөнүүд” гэх.

Хараад байх нь ээ машинаа сайхан цэвэрхэн эдэлж тэмцийтэл угаасан эсхүл үнэтэй ганган машин унасан эрхмүүд хэр барагтай л бол дүрэм эөрчихгүй, хог цаасаа цонхоороо гаргаж хаяхгүй байх шиг. Дүрэм зөрчин дураараа дургигч, машинаа олигтойхон ч арчиж цэвэрлэзд унаад явж чадахгүй байгаа арчаагүй, боловсролгүй, харанхуй бүдүүлэг эдгээр жолооч нар хотын соёл гэдэг үгийг ойлгох нь байтугай сонсоо ч үгүй яваа байлгүй.

 

О.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих