С.Баяр, С.Баярцогт нар МАН-АН -г дахин бүрдүүлэх гэж байгаа юу?

 527-1378452804416-1378440499untitled

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.2 хувийн саналаар баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт индэр дээрээс албан ёсоор МАН-тай хамтарч, Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг АН, МАН-д уриалав.

Тодруулбал тэрээр : “Хаврын чуулган эхэлснээс хойш авсан арга хэмжээ, хэлэлцсэн асуудлыг харахаар үнэхээр гунигтай байна. Дандаа улс төржсөн хэдхэн асуудал тойрч, яриад ажлын тухай юу ч яриагүй байна. Ийм яриа явах болгонд бид нарын зай холдож байна. Ойлголцол байхгүй болж байна. Тийм учраас би дахиад уриалж байна.
Би өмнө нь ч хэлсэн. Өндөр хэмжээний улс төрийн зөвшилцилгүйгээр эдийн засгийг эрчимжүүлж чадахгүй. Одоо л ярьж эхлэхгүй бол оройтно.
Одоо Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар л хэрэгтэй.
АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга М.Энхболд нар яаралтай яриа, хэлэлцээрт орох хэрэгтэй.
Яаралтай ажил хэрэг болгоочээ, хамтарсан Үндэсний Эв нэгдлийн Засгийн газар байгуулж байж л бид эдийн засгаа эрчимжүүлж чадна.
Ерөнхий сайд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаач ээ.” х
эмээсэн юм.

Мэдээж С.Баярцогт чуулганы индэр дээрээс тохиолдлоор юм уу? сэтгэлийн хөдөлгөөнөөр дээрх үгсийг хэлээгүй, хэлэх ч үгүй.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Баяр, С.Баярцогт нар МАН-АН -гийн Засгийн газар байгуулах ажлыг нэгэнт зохион байгуулж эхэлсэн бөгөөд тэд Н.Алтанхуягт дэмжлэг үзүүлж, хариуд нь Х.Баттулгын бүлэглэлийг АН-аас нэгмөсөн шахах ажлыг гардан гүйцэтгэх гэнэ.

П.Мандах

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих