Жүрж жимсний ач тус

orange1Апельсин буюу жүрж жимс нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах хамгийн үр дүнтэй жимс юм.

-Жүржийн шүүсээр нүүрээ арч. Хөвөнгөөр нүүр, хүзүү, цээжээ арч. 1-2 цагийн дараа нүүрээ хүйтэн усаар булхаж, арчихгүйгээр хатаагаарай.
-Шүрүүн арьсыг зөөлрүүлэхийн тулд /тохой, хөлний ул гэх мэт/ ургамлын тосыг жүржийн шүүстэй тэнцүү хуваасан хандаар арчина.
-Турах зорилгоор долоо хоногт 2 өдөр жүрж, чихэргүй цай, ногооны салат идэх нь тустай.
-Жүржийн шүүс эсвэл шинэхэн жүржийг өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Гэхдээ жүржийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаанд хэрэглэж болохгүй.
-Жүрж нь салицилын хүчил агуулдаг тул халуурахад тустай.
-Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиад томуу эхлэх үед үр дүнгээ өгнө.
-Тамхи татдаг хүмүүс апельсин идэж байвал хорыг нь саармагжуулна.
-Өдөр бүр жүржийн хальсаар нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих