Ш.Сайхансамбууг яагаад оролдоод байна

 Өнгөрөгч 2012 оны сонгуулиар мандатгүй хоцорч, улмаар УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж одсон Ш.Сайхансамбуу сүүлийн үед барцадтай байгаа. “Нарантуул” худалдааны төвд нь учир битүүлгээр гал гарч, хүний амь хохирохоос эхлээд чамгүй барцадтай байгааг бид сайн мэднэ.
Тэрээр удаа дараагийн энэ бүтэлгүйтлээ улстөртэй холбон тайлбарлаж, “Намайг оролдоод байна” хэмээсэн. Тэгвэл       МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс хамтран “Нарантуул” захын удирдлагуудтай уулзжээ.
Учир нь “Нарантуул” худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл болон амьтны гаралтай түүхий эд, арьс, үс, шувууны өд, толгой, хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамлыг байнга худалдсаар байгаа ажээ.
Тиймээс зөвшөөрөлгүй цэгт, мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг зогсоож, дотоодын хяналтаа тогтмол хийн, холбогдох хууль дүрмийг чанд биелүүлэх, ажиллагсадынхаа хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг МХЕГ-аас анхааруулсан байна. Магадгүй энэ нь түүний хэлснээр ээлжит довтолгоо байхыг ч үгүйсгэхгүй.
Гал
unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих