Н.Алтанхуяг: Хаалтын гэрээ гэж юу байдгийг мэдэхгүй
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэсэн горимын санал дэмжигдлээ. Энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийдэг талаар хөндөгдсөн юм.
“Ерөнхий сайд хэвлэлүүдтэй хаалтын гэрээ байгуулдаг” хэмээн зарим гишүүд хэлж байсан бөгөөд харин Х.Алтанхуяг хариуд нь “би тийм зүйл мэдэхгүй, хаалтын гэрээ гэж юу юм” хэмээлээ.
Гэрээний талаарх өнөөдрийн жиргээ
URL: