“Памперс”-тэй төрийн соёрхолт Д.Болд “тэнэгтэв″

bol;

Монгол улсын төрийн соёрхолт хэмээх эрхэм алдарыг цэл залуу насандаа хүртсэн дуучин Д.Болд урлагийнхан дундаас хамгийн их шүүмжлэлд өртөж байдаг нэгэн. Хэдийгээр гаргасан дуу бүр нь хит болдог ч хулгайн дуу байж таардаг. Монгол поп хэмээх шинэ урсгалыг үндэслэгч, “памперс”-тэй төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид” шинэ уран бүтээл өнгөрсөн амралтын өдрөөс хойш цацагдаж эхлээд байгаа.

Гэвч түүний шинэхэн уран бүтээлийн клип нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. Монгол поп хэмээн өөрийгөө нэгэн үе тунхаглаж, үндэсний өв соёлоо дээдэлж гаргасан дуу бүртээ л үндэсний дээл, морин хуураа магтаж клипжүүлээд байсан Д.Болд хэт дүрдээ орж “тэнэгтэв″. Түүнд юу тохиолдоо вэ.

“Хувцсаа тайчаад шид” нэртэй шинэ уран бүтээлийнх нь клип хэтэрхий “гаж”, содон болох гээд ядсан санаа нь бүтэлгүйтэж Монгол үндэсний соёл уламжлалыг уландаа гишгэлсэн, төр түмнээ доромжилсон утгатай болон хувирчээ хөөрхий.

Төрийн соёрхолт хэмээх эрхэм цолыг хүссэнээ хийж, ард түмнээ доромжилж, бусдад буруу үлгэр дууриал үзүүлж, үндэснийхээ үнэт өв соёлыг уландаа гишгэ хэмээн өгөөгүй нь мэдээж. Түүний энэхүү уран бүтээлд Төрийн ордонд УИХ-ын гишүүд нь тоглоом тоглож, нүцгэн шалдан хүүхэн үзэж, чуулган дээрээ Болдыг сонсоод бүжиглэж байх шиг, харгис хэрцгий үйлдэл харуулж шувууг тамлах, мансууруулах ундаа хэрэглэх, гэр бүлийн хүчирхийлэл гээд нийгэмд болдог бүхий л муу муухай зүйлийг сайхан мэтээр харуулжээ.

Мөн нийтийн дуучид хүртэл түүний клипд орсон бөгөөд нийтийн дуучидаас сэргийлье, хэтэрхий уйтгартай хэмээн доромжлоод авчээ. Тэр ч бүү хэл монгол бөхийн  сүлд хийморь  шингэсэн  улаан залаатай малгайг  хүртэл доромжилсон нь олон хүний эгдүүцлийг хүргээд байгаа юм. Монгол попыг үндэслэгч, Монгол улсын төрийн соёрхолт хүн, нийгэмд ийм үлгэр дууриал үзүүлнэ гэдэг насандаа байхааргүй “бацаан” зан бус уу.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгосон төрийн соёрхолт нэг иймэрхүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих