Улсын эмнэлгүүд хяналтын шалгалтад бүдэрсэн байна
МХЕГ-ын байцаагчид эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгажээ. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна. “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр төв эмнэлэг 33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол 11,111 эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй гарчээ. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын
журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөсөн байна.Нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамжхэвийн, найдвартай байх нөхцлийг бүрдүүлсэн нь ололттой тал болжээ.
Гэвч цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, II эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, ЭХЭМҮТ, ХСҮТ огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 зөрчил илэрчээ. Үүнээс дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: