Л.Эрдэнэчимэг гишүүн гудамжинд тамхи татаж болно гэв

эрдэнУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бичиж буй  сурагтай. Хэдийгээр О.Баасанхүү гишүүн энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй унагаасан. Түүний хийх гэсэн өөрчлөлт тамхи татах тодорхой цэг бий болгох тухай байж. Харин Д.Эрдэнэбат гишүүн өөрийгөө О.Баасанхүүгээс арай зангарагтай байх гэж бодсон уу, яасан батлуулж чадаагүй төслийг батлуулна гэсэн зорилготойгоор “үзэж тарж” байгаа юм байх.

Энэ хуулийн “автор” нь болтлоо ойлгуулсан Л.Эрдэнэчимэг гишүүн өөрчлөлт оруулах ямар ч шаардлагагүй гэж үзэж байна. Энэ талаараа “Тамхи татах тодорхой цэг алга гэж ойлгоод байна. Тэгвэл байгаа шүү дээ. Гудамжинд тамхи татаж болно. Үүнийг хуулиар хориглоогүй. Яах вэ, хүмүүсийн ухамсарт болохгүй мэт сэтгэгдэл төрсөн байх шиг байна. Хууль шаардлагагүй гэх өөр нэг шалтгаан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ярилцаад тамхи татах цэг байгуулах гэж байгаа шүү” гэсэн хариулт өглөө.

 

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих