Ижил хүйстэн гурван эмэгтэй гэрлэжээ

030507Америкийн Массачусетс муж улсад анх удаа ижил хүйстэй гурван эмэгтэй хуримлажээ.

Хууль эрх зүйн үндэслэлээр бол гэр бүл батлуулсан гурван эмэгтэй, гэр бүлийн бусад гишүүдийн өмнө адил тэгш эрх, хариуцлага хүлээнэ. Сонирхолтой нь шинээр гэр бүл болсон эдгээр эмэгтэйчүүд бүгдээрээ нөгөө хоёрынхоо өндгөн эсийн тусламжтайгаар хиймлээр үр тогтоон тээж төрүүлэх зорилго тавьж байгаа аж. Тэдний нэг уг аргаар жирэмслээд байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард төрөх гэнэ.

АНУ-ын нийт 50 муж улсуудаас 17 нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг  хууьчлан баталсан бол одоогоор 29 муж улсад хориглодог аж. Манай хойд, урд хоёр хөршид ижил хүйстэний гэрлэлтийг ор тас хориглохын хамт өөр улс оронд бүртгүүлсэн ижил хүйстэний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих