“Гэрэлт ирээдүй” христийн сүмийг шалгаж байна

42543БЗД-ийн  Мэргэжлийн хяналтын хэлтэс  “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байранд иргэдэд үнэ төлбөргүй хийгдэж байгаа эмчилгээ, үйлчилгээг шалгалаа. Уг шалгалтаар тус христийн сүм нь эмнэлгийн үйл ажиллагаа хийх зөвшөөрөлгүйгээс гадна халдвар хамгааллын над захын шаардлагыг хангаагүй байжээ.

Мөн эмчилгээ хийж байсан Америкийн нэгдсэн улсын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson.P.Wong нарын 2 эмч ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй ба Монгол улсын иргэн 5 их эмч иргэдэд эмчилгээ хийж байсан байна. Иргэдийн биенд үений холбоосонд тарилгын холимог/20% глюкоз, 2% лидокаин, Витамин В12/-оор тарьж үйлчилж байсан аж.
Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн /500 хүн/тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцлөөр хангагдаагүй, нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчжээ.
Ингээд тус сүм дээр хийгдэж байсан эмчилгээ, үйлчилгээг зогсоож, хэрэглэж байсан эм, эмнэлгийн хэрэгслийг хураалаа. Шалгалт үргэлжилж байна. “Үнэгүй зүйлд нугасгүй” гэдгийн үлгэрээр иргэд маань уралдан очиж эмчлүүлэх, харин биед чухам ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй газар цувсаар байх уу.
Чой /BOLOD.MN/

URL:

Сэтгэгдэл бичих