Улаанбаатарт 3-5 хэм дулаан
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга, говь талын нутгаар шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 5 дугаар сарын 08-ны 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр цасан шуурга шуурна. Бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар 12-17 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 09-нөөс 2014 оны 5 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 12-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
URL: