“Кока Кола” ундааны хүний биенд уух дуршлыг нь өдөөдөг BVO

Кока Кола ундааны хүний биенд уух дуршлыг нь өдөөдөг BVOАНУ-д хэдэн арван мянган хүн жагссан байна. Тэдний жагсах болсон шалтгаан нь “Кока Кола” ундааны хүний биенд уух дуршлыг нь өдөөдөг BVO буюу бромтой харилцан урвалд оруулсан ургамлын тосыг хасахыг шаардсан ажээ.

Учир нь уг бүтээгдэхүүнийг жимсний амтыг хадгалах зорилгоор уг бодисыг хэрэглэдэг байсан бөгөөд кока колаг уух хүсэл төрүүлдэг үйл ­чилгээтэй юм байна. Бромыг найрлаганд нь хольсон тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх шүүмжлэл дагуулдаг байсан аж. Одоо “Кока кола” компани бромын найрлагыг бохь хийхэд ашигладаг модны давирхай, цууны хүчлийн давс, сахар зэргээр орлуулах гэнэ.

Мөн нэмэж дуулгахад тэдний мөнхийн өрсөлдөгч Пепси компани нь энэхүү бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилээс хэрэглэхээ больсон ажээ.

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих