Ажлын өрөөндөө факталсан АН-ын бүлгийн даргад хариуцлага тооцуулна
УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны үеэр Төрийн ордон дахь ажлын өрөөндөө тамхи татдаг гэдгээ хэлж, холбогдох хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан билээ.
Тэгвэл ажлын өрөөндөө тамхи татдаг түүнд хариулага тооцуулахаар Г.Эрдэнэчимэг гишүүн МХЕГ-т хандсан байна.
Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6-д аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татахыг хоригложээ. Энэ заалтыг зөрчсөн этгээд 50 мянган төгрөгийн торгууль төлөхөөр уг хуульд тусгажээ.
URL: