Барьцаалагч залуу баригджээ

гэмтэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Учир нь  “Цэцэрлэгжилт” компанийн хэсэг ажилтнууд архидаж байгаад хоорондоо муудалцсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн байна.

Хэрэг үйлдэгч Дорнод аймгийн Б гэгч 25 настай залуу үйлдсэн аж. Мөн дадлага хийж байсан 16-17 насны арваад оюутныг барьцаалсан байна. Хэргийн газар нэг хүн амиа алдсан, бас нэг хүн зодуулснаас хүнд шархатсан байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

 

 

Чой

 


URL:

Сэтгэгдэл бичих