Токиод 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Японы нийслэл Токиод орон нутгийн цагаар уржигдар өглөө 5:18 минутанд хучтэй газар хөдөлснийг “NНК” мэдээллээ. Японы цаг уурын төвийн мэдээлснээр газар хөдөлтийн голомт Токио хотын өмнө зүгийн Изу Ошима арлын ойролцоо далайн 160 км-ийн гүнд 6.0 магнитудын хүчтэй болсон гэнэ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Япон даяар олон газарт мэдрэгдэж, Токио хотноо илүү хүчтэй чичирхийлжээ.
Энэ нь 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хойд хэсэгт 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос цунами үүсч, 18.5 мянган хүн ор сураггүй болсон байгалийн гамшгийн дараах хамгийн хүчтэй газар хөдөлт юм. 17 хүн гэмтэж бэртсэн ч цунамийн гамшиг үүссэн эсэх болон бусад хохирлын мэдээлэл ирээгүй байна.
URL: