Али-Баба хувьцаагаа гаргана
Хятадын онлайн худалдааны томоохон гигант болох Али-Баба АНУ-д IPO хийж, хувьцаагаа гаргахаар болсон тухайгаа мягмар гаригт мэдэгдлээ. Али-Баба нь хурдацтай өсөн нэмэгдэж буй дэлхийн зах зээл дээр хамгийн хурдан өсч, томорч буй компаниудын нэг хэмээн “Би Рилэй энд Компани”-ийн шинжээч Самит Синха уг мэдэгдлийн хойноос онцлон хэлжээ. Самит Синха “Али Бабаг яг одоо Амазон, И-Бай, Пэй-Пал гуравтай харьцуулж болохоор болсон” хэмээн нэмж хэлсэн байна.
Али-Бабагийн удирдлагууд 1 тэрбум америк долларын хувьцааг эхний ээлжинд арилжихаар төлөвлөсөн байна. Гэвч энэ нь тэдний хүсэн хүлээж буй эцсийн үр дүн биш бөгөөд тэд өөрсдийн хувьцааг 15-20 тэрбум америк долларт хүрнэ гэсэн тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байгаа юм байна. Энэ тооцоо нь Фэйсбүүк компанийн хувьцаанаасаа олсон ашгаас даруй 4 тэрбум доллараар давсан тооцоо юм. Учир нь Фэйсбүүк өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж 16 тэрбум америк долларын цэвэр ашиг олоод байгаа билээ. Ингэснээр хятадын онлайн худалдааны Али-Баба компани нь үнэлэмжээрээ америкийн Фэйсбүүк, Амазон, И-Бэйг ардаа хол илүү орхих болж байгаа юм.
Эх сурвалж: Нью-Йорк Таймс
Б.Түвшин
www.fact.mn
URL: