“Боко Харам” бүлэглэл алга болсон 223 охиныг худалдана

Боко ХарамНигерийн зүүн хойд хэсэгт орших Чибок тосгоны 223 охиныг сургууль дээрээс нь хулгайлсан хэрэг өнгөрсөн сард болсон билээ. Охидыг хулгайлсан энэ хэрэгт сэжиглэгдэж байсан ”Боко Харам” бүлэглэлийнхэн өөрсдийгөө бүр мөсөн илчиллээ. Шариатын хуулийг дагадаг тус бүлэглэл охидыг зарна гэдгээ мэдэгдсэн байна. “Боко Харам”-ын толгойлогч Абубакар Шекау “Бурхан охидыг зарахыг бидэнд зааварласан. Охид сургуульд сурах биш бусдын эхнэр болох нь чухал” гэжээ.

Тэд Нигерийн хойд мужуудад лалын улс байгуулахыг эрмэлздэг бөгөөд энэ он гарсаар 1570, 2009 оноос хойш 36 мянган хүнийг хөнөөсөн юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар “Боко Харам” бүлэглэлийн толгойлогчийг террорист гэж тодорхойлж, түүнийг устгасан хүнд долоон сая ам.долларын шан өгөхөө 2013 оны гуравдугаар сард зарласан билээ.

Харин Абубакар Шекау АНУ-ын Ерөнхийлөгч Барж Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Израйлийн Ерөнхий сайд Бэнжямин Нэтаньяху нарын эсрэг тууштай тэмцэхээ амласан. 160 сая хүн амтай Нигери улсын өмнөд нутагг Христ, хойд нутагт Исламын шашинтнууд амьдардаг юм.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих