МИАТ дахин шинэ онгоцтой боллоо

1Үндэсний агаарын тээ­вэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркийн ши­нэ онгоцыг түрээсийн зарч­маар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суу­далтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн тех­ник, технологийн дэвш­лийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү ба­­­тал­­гаатай хангасны зэ­рэгцээ зорчигчдын ая тух­­тай байдалд анхаарч хэ­дэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хуга­цаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байл­гах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суу­­­ри­луул­сан олон давуу талтай ажээ.
Тухайлбал Боинг ком­паниас гаргасан хамгийн сүүлийн үеийн тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өн­гийн дотоод засалтай бөгөөд биз­нес ан­­гиллын суудлууд нь зор­чигчдод Монголын болон холливудын киног дуу дүрс­ний өндөр ча­нартайгаар үзэх “Inflight Entertainment” прог­раммтай юм.
МИАТ ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн ши­нэ Боинг 767-300 онгоцоо хүлээн авч байсан бол энэ удаа дахин нэг шинэ онгоц­той болж байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих