Шведэд эрэгтэй биеэ үнэлэгч эмэгтэйчүүдээсээ 3 дахин их

6Шведийн залуучуудын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл нэгэн судалгааны дүнг хараад ёстой мэл гайхаж, цэл хөхрөхөд хүрчээ. Судалгааны дүнгээс үзэхэд тус улсад биеэ үнэлэгч эмэгтэй 0,8 хувь байхад эрэгтэйчүүд 2,1 хувь гарсан байна. Биеэ үнэлэгч эрэгтэйчүүдийн дундаж нас 16-25 байжээ. Нөхцөл байдал яагаад ийм байгаад сэтгэл судлаачид хараахан эцсийн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Тэдний заримын нь үзэж байгаагаар бол биеэ үнэлэгч эрчүүд гэдэг нь ихэвчлэн гейчүүд байдаг, тэд нь эмэгтэйчүүдээс илүүтэй нээлттэй илэн далангуй байдагтай холбоотой байх гэж таамаглаж байна.
Биеэ үнэлэгч эрчүүдийн түншүүд нь ихэвчлэн бэлгийн гаж зуршилтай, дунджаар 26 хүртэлх насныхан байдаг гэж судалгаагаар гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих