Сураггүй болсон зорчигчдыг хайж байгаа шумбагчидын нэг нь амиа алджээ
БНСУ-ын “Севол” хөлөг онгоцны ослоор амь үрэгдэгсдийн тоо 263-т хүрээд байгаа бөгөөд одоогоор сураггүй байгаа 39 зорчигчийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Гэтэл өнөөдөр живсэн онгоцыг самнаж байгаа 130 гаруй шумбагчдын нэг нь амиа алдсан тухай Өмнөд Солонгосын албаны эх сурвалж мэдээлжээ.
Амиа алдсан шумбагч нь сайн дурын ажилтан байсан бөгөөд 25 метрийн далайн гүнд ажиллаж байгаад холбоо тасарсан аж. Тэрээр шумбагчийг шуурхай хайж олоод эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч амь насыг нь аврахад оройтсон байжээ.
URL: