22 саяар нүцгэлсэн дуучин Э.Агиймааг анхны үр нь ухааруулсангүй
Хорь хүрээгүй насандаа Монголын рок попын шинэ үе дундаа өвөрмөц содон дуу хоолойгоороо хүч түрэн гарч ирсэн дуучин Э.Агиймаа нүцгэн моодыг дэлгэрүүлж томоохон сенсааци дэгдээсэн нь олонд танигдах том завшаан болсон гэхэд хэлсдэхгүй.
Хит болсон ганц нэг дуунаас хэтрэхгүй дуучин маань тайзан дээрээс төд удалгүй бууж үрийн зулай үнэрлэн айл гэрийн эзэгтэй болсон. Харин мөнгөний ханш чанга байх үед 22 саяар нүцгэлж сайн муугаар дуудуулан олны аманд багтаж байсан дуучин маань Т.Төрөө гэх залуутай толгой холбож хөөрхөн хүүтэй болсноор тэр бүх шуугиан түр намжсан.
Гэтэл 22 саяар нүцгэлсэн дуучин Э.Агиймааг анхны үр нь ухааруулсангүй бололтой сүүлийн үед түүнийг нөхрөөсөө салж хүүгээ өнчрүүлж байгаа талаарх мэдээ цуурхаж эхэлжээ.
Түүний ойр дотны эх сурвалжаас сонсоход залуу хосууд үл ойлголцлоос болж түр тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Б.Төрөө хүүгээ эргэж тойглосоор байгаа гэнэ.
Az
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ami de table est bien variable